Оросын ерөнхий сайд Владимир Путин    ТУХН-ийн  засгийн газрын тэргүүн  нарын  хуралдааныг  өнөөдөр СПБ-т  нээж,  « Эдгээр   улсын  бараа таваарын  гүйлгээний хэмжээ өсч байгаа нь   тэдгээрийн  засгийн газрууд  зөв  алхам хийж байгааг  нотлож байна» гэж мэдэгдлээ.  Түүний бодож байгаагаар  Хамтын  Нөхөрлөлийн гишүүн - улсуудын  хамтын ажиллагаа  улам  бэхжиж  байгаа  нь дэлхийн  эдийн засаг - сангийн хямралаас гарах  үед    нилээд ашигтай болно.   Энэ оны эхний 8 сарын бараа таваарын  гүйлгээний хэмжээ  өнгөрсөн оны мөнхүү  үеийнхээс  бараг  30 хувь  их  болсныг    ерөнхий сайд  тэмдэглэв.