Парисын музейд хэдэн арван жил хадгалагдсан нэгэн сонин үзмэр болох Оросын суут зохиолч Лев Толстойн эхнэрийнхээ үеэл дүү  Софьяд бэлэглэсэн алтан бугуйвчийг  Толстойн эдлэн газарт оршидог музейд шилжүүлсэн байна. Бугуйвчний эзэн асан Ольга Икскюль фон Гюльгенбанд  буюу нөхөрт гарахын өмнөх овог нь Мясоедова ингэж хүүссэн байжээ. Тэрээр алтан бугуйвчийг өөрийн эхээс өвлөж авчээ.  Ольга Икскюль нь өөрийн  үр хүүхэдгүй басйан бөгөөд   2008 онд түүний хувийн эд зүйлсийн дунд уг алтан бугуйвч зурвасын хамт олджээ. Тэр зурвасанд энэ бугуйвчийг түүний бага насаа өнгөрүүлсэн Ясная Полянагийн музейд өгөхийг хүсчээ.