Орос улсын хүн амын тооллогын эцсийн дүн 2012 оны эцсээр бүх  нийтэд зарлагдах болно. Тооллогын эхний шатны дүн 2011 оны 5-р сарын 31 –ний өмнө “Российская газета” сонинд нийтлэгдэх аж. Үүний өмнө эрх баригчид  тооллогын эцсийн дүнг 2013 онд гаргахаар амлаж байсан юм. Үүний түрүүчийн хүн амын тооллого Орос улсад 2002 онд явагджээ. Түүний дүнгээр оросын байнгын хүн ам 145 сая 274 мянга байв.