Лиссабонд болох НАТО-гийн орнуудын тэргүүнүүд хоёр өдрийн цугларалтыг холбооны түүхэнд хамгийн чухалд үзэж байна. Уулзалтын гол сэдвүүд болох байгууллагын шинэ стратегийн төлөвлөгөө болон Афганистан, тухайлбал НАТО-гийн 2014 онд энэ улсад цэргийн ажиллагаагаа дуусах төлөвлөгөө юм. Бямба гаригт 28 төлөөлөгчидтэй  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев нэгдэнэ. Тэрээр  Москва  аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах саналуудыг дэвшүүлэх бөгөөд тухайлбал, НАТО-той хамтарч пуужингийн эсрэг хамгаалтын системийг бий болгох тухай хэлэх болно  - гэж төрийн тэргүүний туслах Сергей Приходько мэдэгдэв.  Афганистаны армид зэр зэвсэг нийлүүлэхэд Москва холбоонд туслах болон өөрийн нутгаар дамжиж байгаа НАТО-гийн цэргийн бус зориулалтын ачаа тээврийг хязгаарлалтыг сулруулах бодолтой байгаа тухйа мэдэгдлээ.