Орос улсын ерөнхий сайд Вадимир Путин өнөөдөр Санкт-Петербүргэд болох Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн орнуудын / ТУХН/  Засгийн газруудын тэргүүнүүдийн  Зөвлөлийн   хуралдаан болон  Евро-азийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн улс хоорондын      зөвлөл, Гаалийн Дээд холбооны  хуралдаануудад оролцоно.  ТУХН-ийн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн энэ удаагийн хуралдаан нь хамтын нийгэмлэгийн хүрээнд Орос  улс хуралдааныг нэг жил тэргүүлэх хугацаа дуусахад ойртож байгаа үед болж байна. Улс  хоорондын зөвлөлийн хуралдаан дээр Евро-азийн  эдийн засгийн 2011-2013 онуудад  болон 2013 онд  хөгжүүлэх урьтал чиглэлүүдийн арга хэмжээг засгийн газрын тэргүүнүүд сайшаах болно. Мөн өдөр Евро-Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны ээлжит хуралдаан нь  ОХУ,  Беларусь болон Казахстаны  Гаалийн холбооны дээд байгууллагыг төлөөлж явагдана. Хуралданаар Гаалийн гэрээ-эрх зүйн баазыг бүрдүүлэх дөрвөн гол баримт бичгийг хүчин төгөлдөр болгох шийдвэр гаргахаар төлөвлөж байна.