Дахиад нэг эдийн засгийн чөлөөт бүсийг Орос улсад байгуулна. Чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг ойрын хоёр долоо хоногт засгийн газар батлана гэж Уралд ажлын айлчлалаар ирээд байгаа ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. “Титанын хөндий” эдийн засгийн тусгай бүсэд, титанаар хийсэн эмнэлэгийн тоног төхөөрөмжид зориулсан цутгамалыг гол төлөв бэлтгэнэ.  Энэ бүсэд гаалийн болон татварын хөнгөлөлт үзүүлэх болно. Инновацийн тенологийг хөгжүүлэхэд зориулж Орос улсад хэд хэдэн ийм бүс байгуулах гэж байна. Жишээ нь Москва орчимд “Сколково” инновацийн төв бий болж байна.