Сочид олимпийн барилга байгууламжийн зураг төсөл зохиож барих «Олимпстрой» улсын корпорацид  экологийн менежментийн системд нийцэх сертификат бичиг  гардуулжээ. Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт  үр ашиг  ба хүрээлэн буй орчинд үзүүлэх хорт нөлөөг багасгахын хооронд тэнцвэрийг хангах зорилготой. Сетификат олгох компанийн удирдагч Ирина Окропилова зохих баримт бичгийг «Олимпстрой» корпорацийн  ерөнхий захирал Таймураз Боллоевод  гардуулсан тухай Сочид суугаа манай тусгай сурвалжлагч Геннадий Бочкарёв мэдээлээ Корпораци 2014 оны Олимпийн өвлийн наадмыг Сочид зохион явуулах мэдүүлэгт тодорхойлсон  үүргээ биелүүлснийг сертификат авсан явдал нотлон харуулсан. Инженерийн хайгуул хийх , зураг төсөл зохиохоос  барьж дууссан олимпийн барилга байгууламж, дэд бүтцийг  ашиглалтанд оруулах хүртэл  ажлын бүх уе шатанд «Олимпстройн» үйл ажиллагааг  зохицуулах 19 « ногоон» стандарт экологийн менежментийн системд багтсан гэв. Барилгын ажлаас хүрээлэн буй орчинд учруулах зохисгүй нөлөөг үүний ачаар аль болохоор багасгасан  гэж  корпорацийн тэргүүн Таймураз Боллоев  хэвлэлийн бага хурал дээр тэмдэглээд  Бүс нутгийн байгаль орчинд учирч мэдэх   хохиролыг аль болохоор багасгахад бидний авсан арга хэмжээнүүд төсөлд нэгдэгсдийг үнэмшүүлсэн гэв. Ногоон стандартыг нэвтрүүлэх нь гэрээлэгчдэд нэмэлт ачаалал болсон. Үүнд чиглүүлсэн нэлээд их хэмжээний хөрөнгийг  хэдэн жилийн дараа нөхөж болно. Гэсэн ч энэ нь маш чухал арга хэмжээ гэж «Олимпстройд» сертификат гардуулах үеэр Ирина Окропилова тэмдэглээд  Хүрээлэн буй орчны өнөөгийн байдлыг харгалзаж, экологийн хэм хэмжээг нарийн чанд дагахгүй бол ирээдүйгүй болж мэдэхийг манай  олон нийт  улам ойлгож байна гэлээ. Экологийн менежментийн системийг  үйлдвэрлэлд дөнгөж нэвтрүүлж эхэллээ.  Хүрээлэн буй орчинд үзүүлэх  зохисгуй нөлөө болон хаягдал хамгийн гол нь  осолыг  үүсгэх эрсдлийг  багасгах нь түүний  гол зорилго билээ. «Ногоон» стандартыг нэвтрүүлэх нь ашигтай. «Олимпстрой» цаашдаа  олон улсын шаардлагад хэр нийцэхийг  сертификат бичиг олгосон компанийн хянан шалгах ажиллагааны дүн харуулна. Тийм ажиллагаа   жил дутам явуулна. «Олимпстрой»бол  олон улсын байгууллагаас «ногоон» сертификат бичиг авсан  оросын 2 дахь компани  гэдгийг дурдая. Олимпийн наадмын дараа  экологийн  стандартыг  оросын бусад бүс нутагт тохируулж улс даяар дэлгэрүүлэх юм. Хятадууд  Бээжинд Олимпийн наадмыг зохион явуулахдаа тийм сертификат бичиггүй байсан нь сонин шүү.