Цэнгэг усаа хайрлан хамгаалах тал дээр Орос улс санаа тавьж байна. Байгалын яамны сайд Юрий Трутнев Төрийн Думын “засгийн газрын цаг” дээр үг хэлэхдээ энэ сэдвийг хөндлөө.Мөн 2020 он хүртэл тооцоолсон усны стратегийн тухай бас ярилцлаа. Энэ стратегийг амьдралд хэрэгжүүлснээр усны объектуудад эсргээр нөлөөлж багаа үйл ажиллагааг бууруулах, усны алдагдлыг хоёр дахин багасгах юм. Ард иргэдийг усны нөлөөнөөс хамгаалах, усны эх үүсвэрийн чанрыг дээшлүүлэх, усыг үр ашиггүй ашиглах хэмжээг бууруулах зэрэг асуудлыг сайд хүрээлэн байгаа орчныг хамгаалах үндсэн асуудлуудын дотор онцлон тэмдэглэлээ. Эдийн засгийн үүднээс энэ асуудлуудыг шийдвэрлэх шаардлага гарч байгаа юм. Усны асуудлын хүрээлэнгийн  орологч захирал Александр Гельфанын саналыг одоо сонсоё: Манайд усыг тээвэрлэхдээ асар их алдагдал гаргаж байна. Жилд 7,8 шоо километр ус алдаж байна. Үүнээс 3 гаруй шоо километр усыг орон сууцны ус дамжуулах сүлжээнд алдаж байна. Хөдөө аж ахуйн хэрэгцээнд зориулсан уснаас 4 шоо километр ус алдаж байна. Жилийн долоо гаруй шоо километр ус гэдэг бол европын дунд зэргийн улс Дани, Унгар улсуудын усны бүх нөөцтэй тэнцэж байна гэсэн үг. Энэ бол үнэхээр асар их алдагдал бөгөөд үүнийг зогсоох хэрэгтэй гэж Александр Гельфан хэллээ.Устай холбоотой байгалын гамшигаас болж хэрэглэгчидэд чанар муутай ус очиж байгаа асуудал байсаар байна. Жишээ нь усны үерээс болж жилд хэдэн тэрбум долларын хохирол учирч байна. Утга учиргүй зарцуулж байгаа усны хэмжээг багасгах чиглэлд тууштай ажил хийх шаардлагатай байна. Зарим нэг хүмүүст энэ алхам сайн биш юм шиг санагдаж магадгүй. Орос улс цэнгэг усны нөөцөөрөө тэргүүлж байгаад бардамнаж байж магадгүй. Тэгэхдээ усны нөөц их байлаа гээд ариг гамгүй зар гэсэн үг биш шүү дээ. Улс орны нутаг дэвсгэр дээр цэнгэг усны байршил болон голын усны ундрага харилцан адилгүй тархсан бөгөөд хүн амын тоо болон аж үйлдвэрийн байршилд таарахгүй байна. Үүнээс гадна Орос улс тусгаарлагдсан ертөнцөд байгаагүй шүү дээ. Цэнгэг ус, байгалын ховор нөөц болон хувирч байна. 20-р зуунд дэлхийн хүн ам гурав дахин өсөөд байхад усны хэрэглээ 7 дахин өссөн байна. ЮНЕСКО-гийн таамаглалаар 2030 он гэхэд манай дэлхийн хүн амын тэн хагас нь амны усаар гачигдаж эхлэнэ. Одоо л гэхэд зарим бүс нутагт усны дутагдалаас болж улс төр, эдийн засаг, нийгмийн бүхэл бүтэн асуудлыг үүсгэж дэлхийн энх тайван тогтвортой байдлыг болон даяарчлалыг донсолгох хэмжээнд хүрээд байна. Үүнээс үүдэн усны алдагдлыг багасгаж, эх ундрагыг нь цэвэрлэж байж бид усны нөөцийг хамгаалаж чадна. Дэлхийн усны нөөцийн ашиглалтын нөхцөл байдлыг сайжруулахад Орос улс ихээхэн нөлөөтэй.