ОХУ-ын ерөнхий консулын газрын төлөөлгчид Виктор Буттай байнга уулзаж байх бөгөөд үүссэн асуудлуудыг шийдэхэд нь туслах болно. Америкийн улсын өмгөөлөгчдийн ажлыг үнэлэж байна гэхдээ хувийн хуульчидтай зөвлөлдөх шаардлагатай байна гэж мэдэгдлээ.  Нью-Йоркт байгаа ОХУ-ын ерөнхий консул Андрей Юшманов, Виктор Буттай уулзасныхаа дараа түүнийг Тайландаас Америкт нисэж ирэх замд  түүнд сэтгэл зүйн дарамт үзүүлсэн байна гэж мэдэгдлээ. Андрей Юшманов энэ тухай ингэж ярьсан юм: Виктор  Бутын хэлснээр, түүний үйлдээгүй хэргийг хүлээлгэх гэж оролдож хэрэв хүлээвэл тусламж үзүүлнэ гэж амалсан байна. Харин Виктор Анотольевич энэ дарамтыг туулж гарсан байна. Бут түүнд оноох гэж оролдож байгаа гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэзээч зэвсгийн наймаа хийж, алан хядагчидтай холбоо тогтоож байгаагүй гэж ярьж байна. Түүний хуучин танил наймаачин британийн иргэн Эндрю Смулян түүний эсрэг мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Түүнд зэвсгийн хууль бус наймаа хийсэн гэсэн ял тулгаж байгаа бөгөөд тэр буруугаа хүлээж, мөрдөн байцаалтын ажилд туслаж байгаа юм байна. Яг түүний байцаалтыг үндэслэж Виктор Бутыг баривчилсан юм. Нью-Йорк хотын өмнөд тойрогын прокурор Прит Бхарара энэ тухай мэдээлсэн юм. Виктор Бутэд хүлээлгэх ёстой ялын цэсийг яг тэр уншиж танилцуулсан юм Нэгдүгээрт АНУ-ын иргэдийн алах зорилготой хуйвалдааныг зохион байгуулсан, 2-рт улсын албан тушаалд байгаа албаны хүмүүс, офицеруудыг алах зорилготой байсан, 3-рт ПДХ пуужинг худалдаж авах болон зарах бодолтой байсан, 4-рт алан хядагчдын бүлэгт материаллаг тусламж үзүүлсэн зэрэг ялыг тулгаж байна. Хэрвээ Бут энэ ялыг хүлээн зөвшөөрвөл түүнийг наад зах нь 25 жил цаад тал нь бүх насаар нь гянданд хорих болно. Прокурорын тулгасан ял хэр үнэмшилтэй байхаас одоо бүх юм шалтгаалах болно. Хэрвээ түүнд тулгаж байгаа ял үнэмшилгүй байх юм бол түүнийг суллаж магадгүй: Нөхцөл байдал яаж ч өөрчлөгдлөө гэсэн Виктор Буттай холбоотой хэргээс болж орос, америкийн харилцаа өөрчлөгдөхгүй гэж америкийн төр засгийнхан ойлгуулсан билээ. АНУ-ын төрийн департаментын  албан ёсны төлөөлөгч Филип Кроули үүнийг батлаж хэлэхдээ: Орос улстай бид маш сайн харилцаатай байгаа. Энэ харилцаа бидний нэгдсэн ашиг сонирхол дээр суурилсан. Зарим нэг асуудал дээр санал нийлдэг, зарим дээр нь таардаггүй. Виктор Бутын хэрэг явдал,Москватай харилцаж байгаа манай харилцаанд нөлөөлөхгүй гэж үзэж байна гэлээ. Харин Америкийн хувьд Бутын хэрэг огт санаандгүй байдлаар эргэж мэднэ. Ерөнхийлөгч Р. Никсоныг огцоруулсан “Уотергейтын хэрэгт” голлох үүрэг гүйцэтгэсэн “Вашингтон пост”  сонин энэ хэргийн талаар өөрийнхөө таамгыг дэвшүүллээ. Бутыг Тайландаас АНУ руу яаралтай шилжүүлж авчирсан нь Бут, Вашингтоны хооронд байсан хэлхээ холбоог нийтэд мэдэгдэхийг америкчууд хүсэхгүй байгааг харуулж байна гэж энэ сонин үзэж байна. АНУ, Ирак руу дайрсны дараахи хэдэн жилийн турш Пентагон, Афганистан, Иракт ачаа хүргэхийн тулд Бутын логистикийн компанийг ашиглаж байсан гэдгийг сонины газар олж мэдсэн байна. Ерөнхийлөгч асан бага Жорж Буш 2004 онд Буттэй хийсэн бүх хамтарсан ажиллагааг хууль бус гэсэн зарлиг гаргасан юм. Харин Пентагон үүнээс хойш 2 жилийн турш оросын бизнесмений компанийг ашигласан юм.