Сочи хотод 2014 онд болох Өвлийн олимпын тоглолтод зориулж барьж байгаа объектууд, ус, нарны эрчим хүчийг ашиглаж гаргасан дулааныг дээд зэргээр үр ашигтай ашиглах зарчим дээр тулгуурласан оросын “ногоон стандартыг” боловсруулах талбар болж байна. Сочи хотын Том мөсөн талбайн ордонг оролцуулаад 10 объект олон улсын экологийн сертификат авах болно. Жишээ нь тус байшингийн дээврийг хийхдээ тусгай бүрхүүлтэй шил хэрэглэх бөгөөд энэ шил өвөл нь дулаан алдахгүй, зун нь дулаан нэвтрүүлэхгүй юм. Өвлийн олимп дууссаны дараа цаг агаарт зохицлоо олсон “ногоон стандартыг” оросын бусад бүс нутгуудад дэлгэрүүлэх болно.