Азербайджаны нийслэл Баку хотод өнөөдөр Каспий хавийн улсуудын дээд хэмжээний уулзалт нээгдлээ. Орос, Азербайджан, Иран, Казахстан, Туркмен улсуудын төрийн тэргүүнүүд, Каспийн тэнгисийн эрх зүйн статус, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг хэлэлцэх болно. Д. Медведев хоёр талын хэд хэдэн уулзалт хийх ба Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай уулзана. Иран улсын эсрэг НҮБ-ийн АЗ-ийн хориг арга хэмжээ авах 6-р сарын тогтоолыг Орос улс дэмжсний дараа хоёр улсын харилцаа бага зэрэг хөрсөн юм. Дараа нь Орос улс тус улсад С-300 зенитын пуужингийн цогцолбор болон цэргийн техник нийлүүлэхээс татгалзсан билээ.