Иран улс цөмийн асуудлаар олон улсын зуучлагч “зургаатай” хэлэлцээр хийхэд бэлэн байна, гэхдээ даралт шахалт үзүүлэхийг тэвчихгүй. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Бакуд хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр, НҮБ-ийн хориг арга хэмжээ, тогтоолыг далимдуулж Барууныхан Иран улсад даралт шахалт үзүүлэхийг оролдож байна. Иран улс хэлэлцээр хийхэд бүрэн бэлэн байна гэж ерөнхийлөгч мэдэгдээд, хэлэлцээр “дарамт үзүүлэхэд биш, хэлэлцэн тохироход хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Одоо хэлэлцээр хийх газар, цагыг л тохирох үлдлээд байна гэж нэмж хэлжээ.