СДЗ-ийн тухай гэрээг он дуусахаас өмнө Сенатаар батлуулахын төлөө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бүхнийг хийнэ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Роберт Гиббс мэдээллээ. Сүүлчийн чуулганы үед хэлэлцээрийг хууль тогтоогчидод танилцуулах бөгөөд олонхын саналыг авна гэдэгт найдаж байна. Олон нийтийн санал асуулгын сүүлчийн дүнгээс харахад америкчуудын дийлэнх олонхи 70% нь энэ гэрээг батлуулахын төлөө байна.