Орос улсад 2018 онд дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг зохион явуулахад гаргаж байгаа Орос улсын засгийн газрын баталгаа найдвартай байна гэж Олон улсын хөл бөмбөгийн холбооны шинжээчид үзэж байна. ФИФА-гийн урьдчилсан үнэлгээгээр “үнэмлэхүй найдвартай” гэж үнэлсэн байна. Энэ тухай британийн ВВС мэдээлэлийн нэгдэл мэдээлсэн байна. Англи улсын өргөдлийн хувьд, дасгалжуулалтын суурь баазын бэлэн байдал, орон нутгийн зочид буудлууд зохих түвшинд үйлчилгээ явуулж чадах эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. 2018 оны дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн болох газрыг ФИФА-гийн гүйцэтгэх хороо 12-р сарын 2-нд Цюрихт зарлах болно. Тэр үед бас 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн болох газрыг бас зарлана.