Орос улс, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө, Афганистаны асуудал, усан онгоцнуудыг хамгаалах, алан хядах ажиллагаатай тэмцэх зэрэг асуудлаар эвсэлтэй тохиролцсон боловч пуужингийн технолог болон үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг асуудлаар тохиролцож чадаагүй байна. Энэ тухай Орос улсаас НАТО-д суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин оросын “Известия” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Энд америкийн ПДХ системийн ирээдүйн тухай ярьж байгаа юм гэж тэр тодрууллаа. НАТО дотроо энэ асуудлаар санал зөрөлдөж байгаа юм. Эвслийн зарим гишүүд пуужингийн эрсдэл бодитой гэдэгт тэр бүр итгэхгүй байна. Лиссабонд 11-р сарын 20-нд Орос улс, НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болно.