Тамхинаас  татгалзах олон улсын өдрийг өнөөдөр дэлхий даяараа тэмдэглэж байна. Төрийн Думын эрүүлийг хамгаалах хорооны мэдээгээр Орос улс тамхи таталтаар 1-р байранд явж байна. Хүн амын 40% нь ийм хортой зуршилтай байна. Дэлхийн хүн амын 16% нь тамхи татдаг юм. Мэдээлэлийн бодлогод оросын шинжээчид ихээхэн найдлага тавьж байна. Манай оронд тамхи таталтаас үүдэлтэй өвчнөөр жил бүр 400 мянга орчим хүн нас барьж байна гэдгийг эмч нар сануулжээ. Тамхи татах явдал 10 дахин багаслаа ч гэсэн үүнээс болж нас барах хүний тоо замын осолоор амь насаа алдаж байгаа хүний тооноос их байх болно.