Тайландын шоронд түүнтэй хатуу, ширүүн харьцаж байсан гэж Виктор Бут Нью-Йорк хот дахь Орос улсын ерөнхий консулын газрын төлөөлөгчидтэй уулзахдаа гомдол мэдүүлсэн байна. Тайландын засгийн газар түүнийг АНУ-д шилжүүлэх тухайгаа мэдэгдээгүй бөгөөд тэр энэ тухай онгоцны хаалган дээр ирсэн хойноо мэдсэн байна гэж консулын ажилтнууд тэмдэглэсэн байна. Түүнийг, цаазын ял авсан гэмт хэрэгтнүүдийн өрөөнд оруулах гэж маш их оролдсон гэж Бут ярьжээ. Түүнээс гадна тайландын төр засаг, түүнийг америкийн талд шилжүүлж өгөхдөө мөнгө, хувцас, хувийн эд зүйлий нь өгөөгүй байна. Шилжүүлэх явцад АНУ-ын талаас даралт шахалт үзүүлжээ. Хэрвээ тэр хийгээгүй хэргийг хүлээн зөвшөөрөх юм бол түүнд ямар нэгэн тусламж үзүүлнэ гэж амлаж байсан байна. Бут энэ саналыг хүлээж аваагүй байна. АНУ-ын өндөр албан тушаалын хүн болон иргэдийг хөнөөх ажиллагааг зохион байгуулсан, ПДХ, пуужин олж авч, худалдсан, алан хядагчидад зэвсэг нийлүүлсэн гэж түүнийг буруутгаж байгаа юм. Нью-йоркын шүүх дээр оросын иргэн өөрийгөө буруугүй гэдгийг мэдэгдсэн байна.