Ази тивд АНУ цэргийн давамгай байдлаа алдаж байна. АНУ-ын конгресст 11-р сарын 17-нд хэлэлцүүлэг нь эхэлсэн зэвсэгт хүчний хөгжлийн тухай илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Ойрын үед АНУ энэ бүс нутагт цэргийн гүрэн улс гэсэн нэр хүндээ алдаж магадгүй гэж илтгэлийг зохиогчид анхааруулсан байна. Үүний нэг шалтгаан нь  Хятад улс пуужингийн хангалттай нөөцтэй болсон бөгөөд ямар нэгэн будлиан гарсан тохиолдолд Япон болон Өмнөд Солонгост байгаа америкийн 5 цэргийн баазыг бүрмөсөн устгаж чадна. Гуам арал дээр байрлаж байгаа АНУ-ын цэргийн баазад хятадын алсын зайн онгоцнууд шууд аюул занал болж байна. Хятад улс зэвсэгт хүчнээ бүрэн төгс шинэчлэсэн гэж илтгэлд дурьджээ. АНУ-ын зэвсэгт хүчний, бүс нутагт явуулах ямарч ажиллагаанд  одоо Хятад улс саад хийж чадах болоод байна. Өнөөдөр Зүүн Өмнөд Азид америкийн анги нэгтгэлүүдийн хөдөлгөөнд саад учруулах аюул мэдрэгдэж байна гэж илтгэлд тэмдэглэсэн байна. Энэ тухай цэргийн тоймч Вадим Козюлин ингэж ярьж байна: АНУ цэргийн хүрээнд бүхний дээр байхыг дандаа хүсэж байдаг. Хятадын эргэн тойрны нутгийг тэд өөрийн үндэсний аюулгүй байдлын бүс гэж үздэг юм. Ямар ч тохиолдыг тэд өөрийн цэргийн баазад аюул тохиолдлоо гэж үздэг. Энэ байдал нь мэдээж хятадын дотрыг арзагнуулдаг учир нь энэ бүх байдал тэдний хилийн ойролцоо болдог юм. Энэ байдлаас болж л тэдний хооронд шинэ мөргөлдөөн болж магадгүй. АНУ-ын конгресст хятадын аюул заналын тухай илтгэл хэлэлцсэн нь арми болон зэвсэгт хүчнээ шинэчлэж, зэвсэглэлээ нэмэгдүүлэх талынханд сайхан шалтаг болох байх. Пентагон, Гуам арал дээр байгаа онгоцны буудлаа өргөжүүлэх, ПДХ систем байгуулах, нисэх онгоц тээгч хөлөг онгоц барих үйлдвэр барихад зориулаад 8 тэрбум доллар гаргаад байна. Энэтхэгийн далайн Диего-Гарсия арал дээр байгаа АНУ-ын  цэргийн баазын дэд бүтэцийг шинэчлэж байна. Вашингтон дэлхийн 2-р дайнаас хойш энэ бүс нутагт цэргийн баазаа шинэчлэн засварлахад ийм их хөрөнгө оруулж байгаагүй юм. Хятадын эсрэг энэ шинэ илтгэл АНУ-ын, Япон, Өмнөд Солонгос улсуудтай цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сайхан шалтаг болж мэдэх юм. Шар тэнгисийн баруун эрэгт десант буулгах тактикыг сургуулилах тэнгисийн явган цэрэг оролцсон АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургууль дараа долоо хоногт эхлэнэ гэж зарлаад байна. Өөрөөр хэлвэл Хятадын хилээс холгүй гэсэн үг. Зуун-Хятадын арлын ойролцоо болох АНУ, Японы хамтарсан хээрийн сургуулийг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс хасаагүй байна. Энэ арал Хятад, Япон улсуудын маргаантай нутаг юм. Өнгөрсөн долоо хоногт Барак Обама, хятадын талтай хийж байгаа энэ маргаанд японы талыг дэмжлээ.Токиотой гарын үсэг зурсан аюулгүй байдлын тухай гэрээ, энэ арлуудад ч хамаатай гэж Вашингтон баталлаа. Бүс нутагт болж байгаа газар нутгийн маргааныг гадны оролцоогүйгээр шийдэх ёстой гэж Бээжин мэдэгдлээ. Хятад улсын геополитикийн байдал улам хүчтэй болж байна. Хятад улс хүний биш өөрийн тоглоомын дүрмээр тоглох гэж байна. Ойрхи Дорнодоос нийлүүлдэг нефтийг хамгаалахын тулд бий болгосон хүчирхэг тэнгисийн цэргийн флоттой. Энэ нь АНУ-д таалагдах эсэх нь огт хамаагүй.