Орос улсад болж байгаа Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Дорно дахины ард түмнүүдийн дүрслэх урлагын улсын музейд монголын хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн ажиллаж байна. Энэ хүүхдүүд бол улаанбаатар хотын “Миниарттөв” зургийн сургуулийн сурагчид юм. Музейн үзэгчид, тэдний нүдээр гурван долоо хоногийн турш гайхамшигтай Монгол орныг үзэх болно. Харамсалтай нь залуу зураачдаас нэг нь ч ирж чадаагүй юм. Гэхдээ зураг бүрийн дэргэд байгаа залуу зураачын фото зургийг харж тэдэнтэй эчнээгээр танилцаж болно. Энэ хүүхдүүд үнэхээр чадварлаг юм гэж үзэсгэлэнгийн оросын талын зохион байгуулагч, Дорно дахины ард түмнүүдийн дүрслэх урлагын улсын музейн эрдэм шинжилгээний ажилтан Нонна Альфонсо яриад: Үнэнийг хэлэхэд бид эхлээд, за, хүүхдүүдийн зурсан зураг гойд юм юу байх вэ дээ гэж үл итгэх маягтай хандаж байсан юм. Харин зургийг харсны дараа гайхаад, бүр хүүхдүүд зурсан гэж үү гэж эргэлзэхэд хүрсэн. Энэ зургуудыг өнгөний шилжилтийн талаасаа болон техниктэй, чадварлаг зурсан байна. Тэр тусмаа хүүхдүүд усан будгаар зурсан байна, энэ нь тосон будаг болон гуашиар зурахаас маш хэцүү юм. Тэгэхдээ хүүхдүүд зурсан гэдэг нь ойлгомжтой байна. Баяр хөөр, гэрэл гэгээ, хурц тод өнгө энэ бүхэн зөвхөн хүүхэд насанд л байдаг байх. Энэ нь аливаа хүн, амьтныг дууриалгаж бохироор зурсан биш, өнгө алагласан дэвсгэр дээрээс ямар нэг дүрс, хэлбэрийг олж харах ёстой символизм юм гэж тэр ярилаа. Бараг бүх зурагнууд сэтгэл хөдлөл, сэрлийг дамжуулсан хийсвэр сэтгэлгээний илэрхийлэл юм. Энэ зурагууд өөдсөөр зүйж оёсон цоохор даавуутай төсөөтэй боловч хурц тод өнгөний зохицол дунд ямар нэгэн бэлэгдэл олж үзэж болно. Заримдаа морь ч юм уу, бул чулууг үзэж болно гэхдээ тэднийг тойроод үй түмэн өнгө алаглана. Энэ нь орос хүүхдүүдийн зурагнаас огт өөр юм. Энэ нь ч гайхалтай биш ээ. Энэ зурагнуудад монголын уран зургын уламжлал шингэсэн байгаа гэж Миниарттөвийн удирдагч, багш Лувсанданзангийн Давааням ярьж байна: Хүүхдүүд хаана төрсөн Монголд уу, Оросод уу гэдгээс хамааралгүй тэднийн зураг адилхан гэж хэлж болно. Тэгэхдээ л  тэдний бүтээлээс та бүхэн буддизм, монголын соёл, монголын байгалын гайхамшгийг олж үзэх болно. Миний эх орныг “Нарлаг Монгол” гэж нэрлэдэг, яг л үүнийг та бүхэн тэдний зурагнаас үзэж болно. Зарим зургаас хархад хийсвэр сэтгэлгээ, үүрийн туяа, адуу бэлчиж яваа тал нутаг харагдана. Заримаас нь одоо хүртэл Монголд таарсаар байгаа хадны сүг зургийг харж болно. Хүүхдүүд өнгийг сонгохдоо зүгээр сонгоогүй, тэд буддизмд ямар өнгө ямар бэлэгдэлтэйг сайн мэддэг юм гэж Давааням ярилаа. Давааням хүүхдүүдийг монгол уламжлалаар зурахад сургаж байгаа боловч тэрээр Орос улстай хувь заяагаараа холбогдсон зураач хүн юм. Тэрээр Москвад 1970-аад онд Стогановын техник мэргэжлийн сургууль төгссөн. Ваарчны мэргэжил эзэмшээд оросын ваарны үйлдвэрт удаан жил ажилласан байна. Хүүхдүүд уран зургийн сургуульд багшийнхаа ачаар зөвхөн уран зураг ,зураг зураад зогсохгүй баримал барьж, вааран эдлэл хийж сурч байна. Аливаа уламжлалыг холбож өгөхөд сонирхолтой үр дүн өгдөг юм. Жишээ нь 13 настай сурагч А. Тэнгис байгалын сонгодог зургийг орос сургуулийн маягаар, бэлэгдлийн зургийг монгол маягаар чадварлаг зурдаг байна. Соёлын энэ хэлхээ холбоо өнгөрснөөр, саяханы монгол, зөвлөлтийн найрамдалаар дурсагдаж байгаа нь харамсалтай гэж Нонна Альфонсо яриад: 1990 оноос манай соёлын хэлхээ холбоо уналтанд орсон юм. Үүнээс өмнө манай ажилтанууд янз бүрийн тэр тусмаа археологийн  экседицид оролцож байнга Монгол улс руу явдаг байсан. Москвад маш олон монголын үзэсгэлэн гардаг байсан, одоо ч бүр чимээгүй болжээ. Дорно дахины ард түмнүүдийн улсын музейд сүүлийн үед гарч байгаа хамгийн том нь энэ хүүхдийн зургийн үзэсгэлэн боллоо. Эндээс л манай харилцааны цэцэглэлт дахин эхлэх байх гэж найдаж байна гэж Нонна Альфонсо хэллээ. Үүнд итгэхийг маш их хүсэж байна. Үзэсгэлэнд ирэгсэд монголын залуу зураачдын бүтээлийг өндөр үнэллээ. Тэдний дундаас дэлхийн хэмжээний зураач төрөх ч юм бил үү!