Киргизд өнөөдөр Бишкект жагсаал, цуглаан хийгсэдийг буудсан этгээдүүдийг шүүх ажиллагаа эхэллээ. Шүүх хурлын зааланд хохирогсод, шүүгдэгчдийн өмгөөлөгчид, төрөл төрөгсөд гээд 700 гаруй хүн байна. 4-р сарын 7-нд засгийн газрын ордоныг дайрсан болон цаашдын эмх замбараагүй байдлаас болж 90 орчим хүн амь насаа алдсан юм. Одоо Белорусст орогноод байгаа ерөнхийлөгч асан Курманбек Бакиевт бас ял оноогоод байгаа юм. Амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд болон буруутай этгээдүүдийг хамгаалагчдын хооронд хэрүүл болж дараа нь зодоон болох төхсөн боловч цагдаагийн хүчин тэр дор нь зохицуулсан байна. Аюулгүй байдлын үүднээс урьд нь шүүх ажиллагааг хэд хэдэн удаа хойшлуулсан билээ. Шүүх хурал 11-р сарын 18 хүртэл үргэлжилнэ.