Виктор Бутыг Тайландаас АНУ-д шилжүүлсэн явдал хууль бус гэж түүний өмгөөлөгч Лак Нитиват Вичан мэдэгдлээ. Бизнесменийг шилжүүлэхэд оролцсон албан тушаалтныг шүүхэд өгнө гэж тэр мэдэгдсэн байна. “Бизнесменд шаарлагатай тусламж үзүүлэхийн тулд АНУ ч явахад бэлэн байна” гэж тайландын өмгөөлөгч хэлжээ. Тийшээгээ түүний гэргий явах хэрэгтэй байгаач тэр заавал виз авах шаарлагатай юм. Бутыг АНУ-д шилжүүлж өгөх нөхцөл байдлыг тодоруулах талаар Орос улстай хийх ажлаа үргэлжлүүлнэ гэж Тайландын ерөнхий сайд Абхисит Ветчачива урьд нь сэтгүүлчидэд мэдэгдэж байсан юм. Вашингтон, Бутыг зэвсгийн хууль бус наймаа хийсэн, алан хядах ажиллагааг дэмждэг гэж буруутгаж бүх насаар нь хорих ял хүлээлгэх сонирхолтой байгаа юм. Бут энэ буруушаалтыг эсэргүүцэж байгаа юм.