Энэ шөнө бүх дэлхийн астрономууд гайхамшигтай сонин үзэгдлийг ажиглах болно. Манай дэлхий, ододын леонид багцаар дайрч өнгөрөх болно. Хамгийн оргил хэсэг нь москвагийн цагаар шөнийн 3 цагт болно. Гялалзсан ододын хэсэг манай дэлхийн хойт туйлд хамгийн сайн харагдана. Леонидууд нь метеоруудын урсгал бөгөөд гол төлөв 11-р сард Арслангийн хос ододын зүгээс үзэгддэг байна. Ододын урсгалын жижигхэн хэсгүүд манай дэлхийн атмосферт шатаж жинхэнэ ододын бороо мэт харагддаг байна. Дараагийн супер хүчтэй ододын бороо зөвхөн 2099 онд л орох юм байна.