Номхон далайн флотын хошуучлагч, гвардын пуужинт аврага хөлөг онгоц “Варяг”, Солонгос улсаас Владивостокдоо буцаж ирлээ. Энэ онгоц 4 өдрийн найрамдалт айлчлалаар Инчхон боомтод байсан юм. Флотын цэргийн төлөөлөгчид, БН Солонгос улсын тэнгисийн цэргийн командлалын төлөөлөгчидтэй уулзаж, боомт хотын засаг даргын өргөөнд зочилсон байна. 1904-1905 оны орос, японы дайны дайнд баатарлаг гавьяа байгуулж алдаршсан “Варяг” оросын аврага хөлөг онгоцны далбааг гардуулах ёслолд номхон далайн флотын далайчид, ерөнхийлөгч Д. Медведевийн хамт оролцсон байна. Оросын домогт аврага хөлөг онгоцны далбааг Орос улсад хүлээлгэж өгөх шийдвэрийг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн  ойд зориулан гаргасан байна. Пуужинт аврага хөлөг онгоц “Варяг” бол домогт хөлөг онгоцны залгамжлагч нь билээ.