Нацизмыг баатарлаг явдал мэт харуулахгүй байх тухай оросын гаргасан тогтоолыг НҮБ-ийн АЗ-ийн 3 дахь хороо дийлэнх олонхын саналаар баталлаа. Төлөөлөгчдийн 118 нь дэмжиж, АНУ эсрэг санал өгч, 55 нь түдгэлзсэн байна. ОХУ-ын төлөөлөгч тогтоолын талаар санал хураах үеэр хэлсэн үгэндээ, “арьсны өнгөөр ялгаварлах” онолын төлөө хэдэн арван сая ямарч гэм буруугүй хүмүүсийг аймаглан устгасан хүмүүст хөшөө босгох, нацистууд жагсаал хийх зэрэг нь өөрийн сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэх болон жагсаал цуглаан хийх, холбоо байгуулах эрх чөлөөтэй огт хамаагүй зүйл билээ гэж тэмдэглэлээ. Арьсны өнгөөр ялгаварлах онол болон нацизмд нэгдмэл тодорхой дүгнэлт өгсөн Нюрнбергийн шүүх хуралын 65 жилийн ойг хэдхэн хоногийн дараа дэлхий даяараа тэмдэглэх гэж байгааг тэр санууллаа. Дэлхийн 2-р дайны түүхийг гуйвуулаж, нацистуудын бузар хэргийг цайруулах гэсэн ямарч оролдлогыг, яг энэ зарчим дээр бий болсон НҮБ-ийн дүрмийг зөрчсөн гэж үзэх ёстой.