Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев өнөөдөр Кремльд зуны олимпын спортын төрлийн  2010 оны дэлхийн болон европын аврагуудыг хүлээж авна. Энэ уулзалтанд, Японд болсон дэлхийн аврага шалгаруулах тэмцээнээс “алтан” медаль хүртсэн оросын гар бөмбөгийн шигшээ багынхан оролцож магадгүй. Хятадын Ченьду хотод болсон дэлхийн аврагын тэмцээнд манай таван төрөлтийн шигшээ баг 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн билээ. Ерөнхийлөгч Медведев, алтан медалийн эзэд Сергей Карякин, Евдокия Гречишниккова, Екатерина Хураськина, Полина Стручкова, мөнгө, хүрэл медалийн эзэн Александр Лесун, хүрэл медалийн эзэд Андрей Моисеев, Илья Фролов нарийг хүлээж авах бололтой. Тус уудзалтад тамирчдаас гадна орчин үеийн таван төрөлтийн оросын холбооны удирдлагууд болон дасгалжуулагчдыг урьсан байна.