Москвад 11-р сарын 15-нд “Кремлиэс гуравхан алхамын цаана”, оросын нийслэлийн нэр хүндтэй талбар, Оросын Их театрын Шинэ тайзан дээр Орос улсад болж байгаа Монгол улсын соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Орчин цагын Монгол улсын байгал, соёл, ахуйг харуулсан фото зургийн үзэсгэлэнг театрын амрах тасалгаанд дэлгэн тавьсан байлаа. Нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-ын Соёлын яамны сайд Александр Авдеев, Монгол улсын ШУСБ-ын яамны сайд Отгонбаяр нар байлцлаа. Яг 19 цагт үзэгчдийн өмнө торгон хөшиг нээгдлээ:Эхлээд ОХУ-ын Соёлын яамны сайд Александр Авдеев үг хэллээ: Орос улсад болж байгаа Монгол улсын соёлын өдрүүдийг би дуртайяа нээж байна.Энэ өдрүүдэд бидэнд монголын ард түмний агуу их түүх, соёл, уламжлалыг мэдрэх сайхан боломж нээгдэж байна. Монгол улсад ганц удаа боловч очсон орос хүн бүр монголчууд ямар их зочломтгой, үнэнч шудрага, ёсорхуу ард түмэн гэдгийг мэдэж байгаа. Энэ ард түмэн бол дэлхийн түүхэнд нэр суутай хөвгүүдийнхээ нэрээр бичигдсэн, ази, европын соёл иргэншилийн түүхэн хувь заяанд зүй ёсоор нөлөөлсөн ард түмэн билээ гэж Александр Авдеев хэллээ. Монгол улсын ШУСБ-ын яамны сайд Отгонбаяр цэвэр орос хэлээр оросын боловсролын сайд болон танхимд цугларсан зочидод хандаж хэлэхдээ: Манай ард түмнүүдийг олон арван жил сайн хөршийн нийтлэг хил төдийгүй, нийтлэг түүх, нийтлэг хувь заяа холбож ирсэн. Хорьдугаар зуун манай хоёр орны хувьд нийтлэг амжилт бүтээл, нийтийн ялалт, нийтлэг алдаа, эмэгнэл, зовлон зүдгүүрийг авч ирсэн. Хүн төрлөхтний түүхэнд хамгийн их цус урсгасан дайныг хамтдаа туулж, ялалтанд хүрсэн, хамтдаа атрыг эзэмшиж, сансарт нисэж мэдээж хэрэг хамтдаа соёл уламжлалаа хөгжүүлж ирсэн билээ. Зөвхөн өөрийн гэсэн соёлоо хөгжүүлэхэд туслаад зогсоогүй дэлхийн соёлын эрдэнэсийн хамгийн сайнаас нь хүлээж авах тэр боломжийг гаргаж өгч тус болсон тэр оросуудыг манай ард түмэн сайн санаж байна. Манай орнуудын соёлын өдрүүдийг зохион явуулдаг энэ сайхан уламжлалыг бид 21-р зууны эхэнд үргэлжлүүлж байгаа нь үнэхээр сайшаалтай. Ноднин жил ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведевийн айлчлалын үеэр Орос улсын соёлын өдрүүд Монгол улсад амжилттай явагдсан билээ. Энэ жил бид Монгол улсын соёлын өдрүүдийг Орос улсад зохион байгуулж байна гэж Отгонбаяр хэллээ. Гала концертод монголын 90 гаруй жүжигчид оролцож ихийг үзэж нүд тайлсан москвачуудыг бишрүүллээ. Ардын дуу, эрчимтэй  бүжиг, өнгө алгалсан үндэсний хувцас нь ард түмнийхээ сэтгэл зүрхийг дамжуулан шингээж байгаа мэтээ... Бүтэн хагас цагын турш жүжигчид монголын уламжлалт дуу хөгжмөөс аваад орчин үеийн монголын хөгжмийн урсгал, урлагын бүх төрлийг үзэгч олондоо толилуулж чадлаа. Москвачууд болон нийслэлийн зочид, монголын дуурь, бүжгийн академик театр, ардын дуу бүжгийн чуулга болон улсын “Морин хуур” чуулгын жүжигчдийн тоглолтыг сонирхон үзлээ. Монголын нэрт дуучин, рок од Харанга хамтлагын дуучин Лхагвасүрэнгийн дуу бүхнийг бишрүүллээ. Монголын поп хатагтай, гавьяат жүжигчин дуучин Сарантуяаг халуун дотноор хүлээж авлаа. Түүний нэрийг Орос улсад тэр тусмаа Сибирь, Байгалын чандад сайн мэддэг юм. Концерт дээр монголын хөгжимчид дэлхийд нэрт гарсан бүтээлийг хөгжимдлөө. Концертын үеэр талархалын алга ташилт үргэлжилж, төгсгөлд нь нижгэнсэн алга ташилт болж хувирлаа: Одоо концерт үзсэн нэгэн үзэгчийн саналыг сонсоё. 69 настай Александр Сергеевич Алексеев сэтгэгдлээ хуваалцахдаа: Монгол улсын соёлын өдрүүдийн нээлт болж байгаа энэ гайхамшигтай концертыг үзсэндээ би маш их баяртай байна. Би монголчуудын соёл урлагыг урьд нь мэддэггүй байсан. Өнөөдрийн концертыг үзснээрээ би нүүдэлчин ард түмний дотоод сэтгэлийн баялаг ертөнц, монголын ард түмний агуу их соёлын өв уламжлал түүний орчин цагын үргэлжлэлтэй танилцлаа. Би, тэд юун тухай дуулж, бүжиглэж байгааг сайн ойлголоо. Энэ бол гайхамшигтай гэж тэр хэллээ Монголын соёлын өдрүүдийн ажиллагаа Москва, Санкт-Петербургт болно. ОХУ, Монгол улсын засгийн газрын хооронд хоёр жилийн өмнө гарын үсэг зурсан соёл, шинжлэх ухаан, боловсролын хүрээнд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Өнөө орой монголын зочид Нева мөрний эрэг дээрх хотыг зорих болно. Тэд өөрсдийн уран чадварлаг тоглолтоороо москвачуудын нэгэн адил петербуржчүүдийг бишрүүлнэ гэдэгт бид найдаж байна.