Москвад 11-р сарын 15-нд, Орос улсын нийслэлийн нэр хүндтэй талбар, Оросын Их театрын Шинэ тайзан дээр Орос улсад болж байгаа Монгол улсын соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Москвачууд болон нийслэлийн зочид, монголын дуурь, бүжгийн академик театр, ардын дуу бүжгийн чуулга болон улсын “Морин хуур” чуулгын жүжигчдийн тоглолтыг сонирхон үзлээ. Монголын нэрт дуучин, рок од Харанга хамтлагын дуучин Лхагвасүрэнгийн дуулсан “Толин хул” дуу бүхнийг бишрүүллээ.Монголын поп хатагтай гавьяат жүжигчин дуучин Сарантуяа, дуучин Наран нарыг халуун дотноор хүлээж авлаа. Монголын жүжигчдийн тоглолт нүүдэлчин ард түмний дотоод сэтгэлийн баялаг ертөнц, монголын ард түмний агуу их соёлын өв уламжлал түүний орчин цагын үргэлжлэлийг танилцууллаа.