Оросын авангард зураачдын үзэсгэлэн Жакартад нээгдлээ. Энэ үзэсгэлэнд Казимир Малевич, Василий Кандинский, Михаил Ларионов болон 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеийн бусад зураачдын бүтээлийг тавьсан байна. “Өрнө, Дорнын жинхэнэ үнэний туйлыг нэгтгэсэн гүн ухааныг Орос орон бүрэлдүүлсэн” гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Орос, Индонез улсууд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд энэ үзэсгэлэнг зориулсан байна.