Виктор Бутыг АНУ-д шилжүүлсэн явдлыг Орос улс шүүмжилж байна. Шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн Тайландын төр засгийн нууц бөгөөд хурдан гаргасан шийдвэр гайхал төрүүлж байна гэж Бангкок дахь Орос улсын консул Андрей Дворников мэдэгдлээ. Бут тус улсын хилээс гарч явсан гэдгийг тэр баталлаа. Харин энэ тухай албан ёсны мэдэгдлийг оросын тал одоо болтол аваагүй байна гэж дипломатч хэллээ. Шилжүүлж өгөх тухай шийдвэр гарснаас хойш гурван цагын дараа Бутыг явуулсан бололтой. Бизнесменийг тусгай албаны зургаан ажилтнуудын хамгаалалттайгаар америкийн онгоцоор Тайландаас авч явсан байна. Түүний гэр бүлийнхний хувьд энэ явдал санамсаргүй зүйл болжээ. Үүнийг өмгөөлөгчид нь хууль бус гэж үзэж байна. АНУ-д Бутыг хууль бусаар зэвсэг наймаалсан гэж буруутгаж байгаа бөгөөд бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна.