Тэрбумтануудын хобби далбаат завь, хурдан морь, эртний эд зүйл, хэт өндөр үнэтэй машин зэргээр хязгаарлагддагүй байна. Тэдний зарим нь хачин сонин зүйл сонирходог байна. Жишээ нь алдарт Рокфеллерийн омгын Дэвид, хорхой, шавьж сонирходог байна.Тэрээр хаашаа ч явсан ямар нэгэн сонин хорхой таарч магадгүй гэж хармаандаа жижигхэн хайрцаг байнга авч явдаг байна. “Bank of America” банкны хувьцааны жинтэй хувийг эзэмшдэг Клемми Дайксон Спэнглер чөлөөт цагаа хуучин цаг засах ажилд зориулдаг байна. Тэрбумтан Гордон Гетти нефтийн бизнесээ хаяад дуурь зохиож бичдэг болжээ. Тэрээр өөрийнхөө нэг бүтээлийг Оросын үндэсний оркестртой хамтран тавьсан байна гэж “Форбс” сэтгүүлд бичсэн байна.