Энэтхэгийн нийслэл Дели хотод таван давхар байшин нурснаас болж 60-аад хүн амь насаа алдаж, 80 гаруй шархадсан байна. Даваа гаригийн орой орон сууцны байшин нурж унасан байна. Саяхны усны үерээс подвал нь усанд автаж удаан байснаас болж байшингийн хундаам нь угаагдсан байх гэсэн урьдчилсан таамаг байна. Үүнээс гадна байшингийн чанарт эргэлзээ төрж байна.Энэ байшинд хэдэн зуун хүн амьдарч байсан юм. Аврагчид шөнөжин ажиллаж нурангийг арилгаж байна. Нуранги доор 30 гаруй хүн байх ёстой гэж үзэж байна.