Орос улсын лалын шашинтнууд, дэлхийн бүх шашин нэгтнүүдтэйгээ хамт лалын шашны гол баяр Курбан- байрамаа тэмдэглэж байна. Мекка руу лалын шашинтуудын жил бүр хийдэг бадарчлал дууссаны билиг тэмдэг болгож энэ баярыг тэмдэглэдэг бөгөөд арабаар Ид-аль-Адха гэж нэрлэдэг юм байна. Баярын өмнө бадарчлалд оролцогчид Арафат уулан дээр гардаг байна. Харин тахилганы өдөр чөтгөр шулмасыг чулуугаар шидэцгээдэг байна. Зөнч мэргэн Ибрагим буюу Авраам Дээд тэнгэрийн  хүслийг биелүүлж төрсөн хүүгээрээ тахилга өргөхөд бэлэн байсан тэр гавьяаг санан дурсаж тэмдэглэдэг баяр юм. Харин Дээд тэнгэр эцсийн эцэст түүний хүүг хониор солиж тахилга өргөсөн байна.