ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, африкын орнуудаар хийх аялалаа, хоёр орны харилцааны түүхэнд анх удаа болох Кени улсаас эхлэж байна. Өнөөдөр тэр Найробид тус улсын ерөнхийлөгч Мвай Кибаки болон ГХЯ-ны сайдтай уулзана. Хэлэлцэх хэргийн үндсэн асуудалд эдийн засгийн хэлхээ холбоог өргөжүүлэх, Африкийн зүүн эргийн далайн дээрэмчидтэй тэмцэх зэрэг сэдвүүд голлох болно гэж ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдээллээ. Лавров 11-р сарын 17-нд Кенигээс Нигерия улс руу явна.