Монгол улсын соёлын өдрүүд Москва хотод нээгдлээ. Албан ёсны нээлтийн ажиллагаа Их театрын шинэ тайзан дээр боллоо. Оросын үзэгчид монголын алдартай уртын дуу, хөөмий, морин хуурын тоглолт, ардын бүжгийг амтархан үзлээ. Өнөөдөр нийслэлийн “Иллюзион” кино театрт монголын уран сайханы киноны наадам эхлэнэ. Хүүхдийн зургийн “Өнгө будаг, зохиомж” үзэсгэлэн Дорно дахины ард түмнүүдийн дүрслэх урлагын улсын музейд ажиллаж байна. Монголын нэрд гарсан “Арга билиг” этно-жаз хамтлаг, өнөөдөр Москвад, 11-р сарын 18-нд Санкт-Петербург хотод тоглоно. Энэ хамтлаг, монгол ардын үндэсний хөгжмийг ашиглаж жааз тоглодгоороо алдартай юм. 11-р сарын 19 хүртэл ургэлжлэх Монгол улсын соёлын өдрүүдэд 90 гаруй жүжигчид оролцож байна.