Төрийн Думын олон улсын хороо, орос, америкийн СДЗ-ийн тухай гэрээг дахин авч үзэх шийдвэр гаргасан нь, оросын парламентийн доод танхим түүнийг батлахад саад болохгүй. Тус хорооны тэргүүн Константин Косачёв өнөөдөр ИТАР-ТАСС-т ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Гэрээг батлах тогтоолын талаар АНУ-ын Сенатын гадаад харилцааны хорооны гаргасан дагалдах бичгээс болж энэ шийдвэрийг гаргах болсон байна.