Худалдаанд гаалиар ивээх, “валютын дайны” эсрэг “үгүй” гэж хэльцгээе! Дэлхийн өнөөгийн эдийн засгийн байдалд ингэж хандах ёстой гэдэг дээр АНДЭЗХА-ны орнуудын төрийн тэргүүнүүд нэгдэж байна. АНДЭЗХА-ны байгууллагын дээд хэмжээний уулзалт японы Иокогама хотод ням гаригт ажлаа дууслаа. Дээд хэмжээний уулзалтын сүүлчийн өдрийн ажлаа Орос улсын ерөнхийлөгч, АНУ-ын төрийн тэргүүнтэй хийх уулзалтаар эхэллээ. Уулзалтын явцад сэтгэл хангалуун байна гэж хэлэлцээр дуусны дараа Д. Медведев, Барак Обама нар мэдэгдлээ. Ерөнхийлөгчид гол төлөв эдийн засгийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд Москва, Вашингтон хоёр маш үр бүтээлтэй ажиллаж байна. Жишээ нь Орос улс ДХБ-д элсэх асуудлыг идэвхитэй хэлэлцэж байна гэж Д. Медведев хэлээд: Орос улсыг ДХБ-д нэгтгэх асуудлаар бид сүүлийн үед нилээд ургаш ахиад байна. Вашингтонд намайг айлчлах үеэр хүрсэн тохиролцоонуудыг АНУ-ын ерөнхийлөгчийн одоогийн багынхан хэрхэн сайн биелүүлж байгааг харж байна. Энэ процесс үргэлжилж Орос улс ойрын үед ДХБ-д нэгдэнэ гэдэгт найдаж байна гэж Д. Медведев хэллээ. Орос улс, ДХБ-д элсэхэд ямарч саад тотгор байхгүй гэж АНУ үзэж байна гэж америкийн засаг захиргааны төлөөлөгчид удаа дараа мэдэгдсэн билээ. Москваг тус байгууллагад элсүүлэх төгсгөлийн журамлал ойрын үед болно. АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн хуралдаан дээр төрийн тэргүүнүүд цугларч төгсгөлийн тунхаглалыг баталлаа. Тус баримт бичиг 2013 он хүртэл гаалиар ивээх алхамд тавьсан хоригийг сунгаж, хямралын үед тогтоосон худалдаанд саад болж байсан арга хэмжээнүүдийг өөрчиллөө. Энэ байгууллагын үндсэн зорилгын нэг тус бүс нутагт чөлөөт худалдааны  бүс байгуулах асуудлаар бүхнийг хамарсан зөвшилцөөн боловсруулж эхлье, гэж төрийн тэргүүнүүд тохиролцсон байна. АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтанд ихэнх төрийн тэргүүнүүд Сөүлд болсон G-20-ийн форумаас очсон байна. Энэ хоёр дээд хэмжээний уулзалтын цаг хугацаа ингэж тохирсон нь учиртай, яагаад гэвэл энэ уулзалтууд бие биеэ нөхөж байдаг юм гэж оросын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө тэмдэглэлээ: “Хорь” бол бүх дэлхий биш! Бүс нутгийн байгууллагуудтай яриа хэлэлцээ хийх нь түүний хууль ёсны байдлыг дээшлүүлнэ. Энэ дээд хэмжээний уулзалтууд байнга бие биеэ нөхөх учраас дандаа зэрэгцэж болох өндөр магадлал байна. Миний бодоход энэ нь маш чухал юм. Учир нь АНДЭЗХА-ны орнууд хамгийн том бүс нутаг юм. Номхон далай бол манай гаригийн хамгийн том далай энд дэлхийн эдийн засагт доривтой нөлөөлж чадах маш олон улс орон байна гэж тэр хэллээ. АНД бүс нутагт Орос улсад маш их боломж байна, харамсалтай нь үүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. АНДЭЗХА-ны орнууд үүнийг маш сайн ойлгож байна, тийм учраас ч форум дээр тус байгууллагын хөгжилд Москвагийн үүргийг хэт үнэлэхгүй байхын аргагүй гэж нэг бус тэмдэглэлээ. АНДЭЗХА-ны орнуудын дараагийн дээд хэмжээний уулзалт Гавайн арлуудын Гонолулу хотод 2011 оны 11-р сард болно. 2012 оны 9-р сард АНДЭЗХА-ны орнуудын төрийн тэргүүнүүд, Орос улсын Владивосток хотын “Русскии”арал дээр цугларах болно.