Инновацийн төвүүдийн холбоог бэхжүүлэхээр Орос, Энэтхэг, Хятад улсууд тохиролцлоо. Хятадын Ухань хотод болсон ОЭХ улсуудын сайд нарийн хуралдааны дүнгээс үүдэн Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров энэ тухай мэдэгдлээ. Москва, Бээжин, Нью-Делигийн цаашдын хамтын ажиллагааны нэг гол сэдэв бол АНД бүс нутгийн аюулгүй байдал юм. Манай радиогийн тусгай сурвалжлагч Елизавета Исакова Хятадаас мэдээлж байна: Орос улсын ГХЯ-ны сайдын хэлснээр даяарчлалын энхийн цогцуулалтын нэг чухал элемент нь өнөөдрийн байдлаар ОЭХ гэсэн хүрээнд бий боллоо. Олон улсын олон асуудлаар гурван улсын байр суурь нэг байгаатай  холбогдоод зогсохгүй. Москва, Нью-Дели, Бээжин гурвын практик хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд жирийн иргэдэд улам мэдрэгдэж байна. Ийм учраас Орос, Энэтхэг, Хятад улсуудын ГХЯ-ны сайд нарийн 10 дах удаагийн уулзалтын хүрээнд, гурван талын хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлхээр тохиролцсон байна. Одоогоос эхлээд шинжээчдийн түвшинд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгалын гамшигийн хор уршгийг арилгах асуудлуудыг боловсруулаад зогсохгүй юм. Маш чухал асуудлуудын эгнээнд АНД-н бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, инновацийн асуудлууд орсон байна.“Энэтхэг, Хятад улсуудад байгаа, Орос улсад бий болгож байгаа ииновацийн төвүүдийн харилцан холбоог сажруулах манай саналыг ихэд сонирхож байна гэж” ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров манай радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдээд: Мэргэжилтнүүдийн хүрээнд ярилцаж байна. Технологт шууд хамааралтай зүйл, туршлага солилцох, зохих үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг асуудлыг тэд хэлэлцэж байна. Энэ бүхнийг хуримтлуулсан туршлага дээр хийж байна. Онц байдлын хор уршгийг арилгах, урьдчилан зайлуулахад асар их ажил хийх шаардлагатай байна. Техно-генийн сүйрэл, газар хөдлөлт, усны үер, гал түймэр зэрэг гамшиг тохиох бүх тохиолдолд хамтын ажиллагаа ашиг тустай нь ойлгомжтой гэж Сергей Лавров мэдэгдлээ. Орос, Энэтхэг, Хятад улсуудын хүрээний дараачийн уулзалт 2011 онд Орос улсад болно. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүний хэлснээр гурван орны харилцан ажиллах хамтарсан үйл ажиллагааны хэд хэдэн төслийг төлөвлөжээ. Жишээ нь Орос улсын нутаг дэвсгэр дээр эрүүл мэндийн асуудлаархи зөвлөлгөөн, бизнес форум болох юм байна. АНД-н бүс нутгийн аюугүй байдлын асуудлаар эдгээр улсууд нилээн идэвхи санаачлагатай ажиллах хэрэгтэй гэж сайд нар онцлон тэмдэглэсэн байна. “Өнөөгийн уулзалт АНД-д шинэ маягийн аюулгүй байдлын бүтэц бий болж байхад боллоо. Энд хамтын хүчин чармайлт, харилцан итгэлцэл хэрэгтэй. Энд “тэг” үр дүнтэй тоглолт байх ёсгүй”. “Бүс нутагт асуудлуудыг хүч хэрэглэх замаар биш зөвхөн яриа хэлэлцээний замаар л шийдвэрлэх ёстой” гэж Хятадын ГХЯ-ны сайд Ян Зечи өөрийн зүгээс тэмдэглэлээ. Үүнтэй холбоотойгоор харилцан ажиллагаа, олон улсын, олон талын хүрээнд байх асуудал улам цаг үеийн болоод байна. ОЭХ ч үүний нэг ирээдүйтэй хэсэг болоод байна. Энэ албан бус нэгдэлд нэгдсэн Орос, Энэтхэг, Хятад улсууд, даяарчлалын асуудалд бодит нөлөө үзүүлэх бодит хүч билээ.