Афганистаны мансууруулах бодисны лабораторыг устгах хамтын ажиллагаагаа ОУ, АНУ үргэлжлүүлнэ. Мөн намуу цэцгийн тариалангийн талбайг бүрмөсөн устгах ёстой гэсэн санал дээрээ Москва хатуу зогсоно гэж Мансууруулах бодисны эргэлтэнд хяналт тавих Холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдэгдлээ. Хэрвээ талбайг устгах юм бол тариачид талибуудын талд орно гэж НАТО үзээд энэ төлөвлөгөөнөөс татгалзаж байгаа нь харамсалтай гэж тэр хэллээ. ОУ, АНУ-ын тусгай албаныхан 10-р сарын сүүлчээр Афганистанд героин, морфин үйлдвэрлэдэг мансууруулах бодисны 4 лабораторыг устгасан билээ. Мансууруулах бодисны эздэд нэг тэрбум долларын хохирол учруулсан байна.