Краснадорт 12 хүний аллагыг зохион байгуулсан байж магадгүй хүнийг оросын хууль сахиулах байгууллагынхан баривчиллаа. Энэ бол орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Сергей Цапок юм. Түүнтэй хамт энэ гэмт бүлэглэлийн идэвхитэй гишүүн Сергей Цеповязийг бас баривчилсан гэж Мөрдөн байцаах Хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин мэдэгдлээ. Энэ хэргээр урьд нь 4 сэжигтэй этгээдийг баривчилсан юм. Кущевская хасаг тосгонд 11-р сарын 5-нд фермерийн аж ахуй эрхэлдэг гурван гэр бүлийг, Ростов мужаас ирсэн зочдынх нь хамт зэрлэгээр алж хороосон билээ. Эднээс дөрөв нь хүүхэд байжээ. Гэмт этгээдүүдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэх ёстой.