Дэлхийн аврага болсон гар бөмбөгийн шигшээ багийн тамирчдаа Орос орон угтан авч байна. 2006 оны аврагын титмээ давтаж тэд өчигдөр дэлхийн хүчтэй баг гэдгээ баталлаа. Токиод болсон 2010 оны дэлхийн аврагын шувтрагын тоглолтонд тэд олимпын аврага Бразилийн шигшээ багыг 3:2 харьцаатайгаар хожсон билээ. Хамгийн гол нь дэлхийн аврагын тоглолтын явцад оросын шигшээ нэг ч хожигдоогүй юм.