Энхийн гэрээг хэлэлцэхдээ, нутаг дэвсгэрийн асуудлыг биш эдийн засгийн асуудлыг урьтал болгохыг санал болгосон Орос улсын ерөнхийлөгчийн саналыг Японы засгийн газар болгоомжтой хүлээж авлаа. “Бид үүнд тэгэлгүй яахав тийм, тийм,” гэж хариулж чадахгүй гэж Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр сайд нарийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Ёсито Сэнгоку мэдэгдлээ. Орос улсын ерөнхийлөгч Өмнөд Курилийн арлуудад айлчилснаас болж үүссэн шинэ нөхцөл байдлыг Орос улстай хийх хэлэлцээрийн явцад тохируулах ажлыг Японы засгийн газар эхлээд байна.