Орос улсын сансарын ачаа тээврийн “Прогресс-М-05М”хөлгийг өнөөдөр сансарын тойрог замаас гаргаж номхон далайн өмнөд хэсэг дэх “сансарын хөлгүүдийн оршуулгын газар” живүүллээ. Тус хөлгийн унасан газар хөлөг онгоцнуудын замаас хол, Шинэ Зеландийн нийслэл Веллингтоноос зүүн тийш 3000 километрт байна. “Прогресс” хөлөг ОУСС-д 4-р сарын сүүлчээр ирж, хагас жил ажилласан юм. Түүнийг 10-р сарын 25-нд ОУСС-аас салгаж “Отражение” эрдэм шинжилгээний ажилд лаброторын хувьд ашигласан юм. Оросын геофизикийн эрдэмтэд дэлхийн атмосферын судалгаанд зориулсан хараа зүйн дохио хэрхэн дамжин өнгөрөх боломжийг судлахын тулд энэ туршилтыг явуулсан юм.