Орос, Энэтхэг, Хятад улсуудын ГХЯ-ны сайд нар, БНАСАУ-ын цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээрийг яаралтай сэргээхийн төлөө байна. Хятадын Ухань хотод хийсэн уулзалтын дүнгээр гарын үсэг зурсан баримт бичигт Сергей Лавров, Соманахалли Маллайя Кришна, Ян Зечи нар Иран улс атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Мансууруулах бодисын сувагтай тэмцэх, аюулгүй байдлаа хангахад нь Афганистан улсад олон улсын тусламж үзүүлэх хэрэгтэй гэдэгтэй сайд нар санал нэгтэй байна. Афганистан улстай хамтран ажиллах чухал тавцан бол ШХАБ гэж сайд нар үзсэн байна.