Өнөөдөр Улсын академик Их театрын шинэ тайзан дээр ОХУ-д болж байгаа Монгол улсын соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа болно. Соёлын өдрүүдийн ажиллагаа Москва, Санкт-Петербург хотуудад болно. Монгол улсын ШУБС яамны сайд ноён Отгонбаяр тэргүүтэй Монгол улсын зуу гаруй жүжигчид Орос улсын нийслэлд хүрэлцэн ирлээ. Өнөөдрийн Гала концертод Монгол улсын дуурь, бүжгийн академик театр, ардын дуу бүжгийн чуулгын тэргүүлэх гоцлол дуучид, бүжигчид мөн төрийн “Морин хуур” чуулга болон эстрадын жүжигчид ур чадвараа үзүүлэх болно. Мөн өнөөдөр Дорно дахины ард түмний дүрслэх урлагын улсын музейд “Өнгө ба зохицол” нэртэй монголын хүүхдүүдийн зургын үзэсгэлэн нээгдэнэ. “Иллюзион” кинотеатрт “Үер” киногоор монголын уран сайхны киноны наадмын долоо хоног эхлэж байна. Маргааш монголын орчин үеийн хөгжмийн “Арга билиг”этно-жаз хамтлагын концерт болно. Дараа нь монголын жүжигчид Нева мөрний эрэг дээрх хотыг зорих болно.