Ази номхон далайн бүс нутагт байгуулах аюулгүй байдлын шинэ барилга нь 11-р сарын 15 нд хятадын Ухань хотод нээгдэх Орос, Энэтхэг болон Хятад /РИК/ улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтын гол сэдэв болно. Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров бусад орны сайдуудтай байгалийн гамшигаас  сэргийлэх болон тэдгээрийн үр дагаварыг арилгахад бодитойгоор хамтран үйл ажиллагаа явуулах асуудлаар ярилцана. Ази- номхон далайн бүс нутгийн сэдвийг хэлэлцэхдээ орос –хятадын хамтран санаачилсан аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх асуудлуудыг хэлэлцэнэ. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн 9-р сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеээр Ази-Номхон далайн бүс нутгийн  улс орон нийтлэг аюулгүй байдлын хуваагдашгүйг  бататгах шийдвэр гаргасан юм. Бүс нутгийн тогтворгүй байдал, азийн зарим орнуудад гарч байгаа олон тооны мөргөлдөөнийг авч үзсэний дүнд энэ хандлага олон улсын хамтын нигэмлэгийн сонирхлыг нилээд  их татах болсон юм. Иймээс Орос, Энэтхэг, Хятад улсын гадаад хэргийн тэргүүн нар энэ удаа Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын салбарт олон талт хандлага бий болгохоор чармайж байна. Хэрэв энэ нь бүтэмжтэй болвол уулзалтыг туйлын  амжиллтайд тооцож болох юм-гэж шинжээч Андрей Володин итгэж байгаа аж. Түүний үзэж буйгаар уг асуудлын хэцүү нь Хятадын бүс нутаг дахь сонирхолтой холбоотой  Энэтхэг улсын  байр суурь байгаа юм. Эцсийн дүнд гурван талт уулзалтын үр ашиг энэтхэгийн дээсийн хүрээ гадаад хүчин болох АНУ-ын найдвараа даван туулахаас Хятадтай хэрхэн харилцах нь шалтгаална.   Хэрвээ өөрчлөлт гарч тэр тусмаа ёс төдий бус чанарын хувьд агуулгатай байх юм бол Орос улс, Энэтхэг , Хятад гурван улс гурван талын хамтын ажиллагаан дээр үндэслэн Ази-Номхон далайн бүс нутгийн мөргөлдөөнийг зохицуулахад дөхөм болох юм.  Сайд нарын хэлэлцэх бас нэгэн чухал асуудал бол амьдралаас урган гарч байгаа хүмүүсийн хамтран ажиллах  асуудал байгаа юм. Орос улс маш их хариуцлагатай нэгэн салбарыг тодотгоосон энэ нь байгалийн гамшигийг эртлэн уриьдчилан мэдээлж байх болон түүний үр дагаврыг арилгахад зохицуулсан үйл ажиллагаа явуулах талаар. Москва энэ тал дээр маш их туршлагатай.  Янз бүрийн үед Орос улс азийн орнуудад өөрийн хүмүүнлэгийн тусламжийг  илгээж байсан .  Хятадын Сичуаньд гарсан газар хөдлөлт болон Энэтхэг болсон  хэд хэдэн удаагийн үерийн гамшигт оросын онцгойгийн аврагчид туслаж байсан. Одоо дэлхийд нүүрлээд байгаа дулаарлын аюулд байгаль экологийн гамшигийг анхааруулах нь маш чухал.Үүний чухлыг өнгөрсөн зун Орос улсад болсон гамшиг харуулсан юм. Ташрамд РИК буюу Орос, Энэтэхэг, Хятадын гадаад явдлын сайд нарын уулзалтын өмнөхөн  Энэтхэг улсын нийслэлд онцгой байдлын шинжээчдийн уулзалт болно. Уг арга хэмжээнд  Рикийн удирдлагыг Орос улс хүлээн авснаар  2011 онд хэрэгжүүлэх хамтарсан төслүүд тодорхой болох юм.