Орос улс ирэх оноос боловсролд хоёр дахин илүү зардал гаргана. Ерөнхий сайд Владимир Путины Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдсэнээр  Холбооны улсын боловсролыг 2015 он хүртэл хөгжүүлэх  зорилтот хөтөлбөрт улсын төсөвт  2006-2010 онтай харьцуулахад  хоёр дахин илүү хөрөнгө тусгажээ. Владимир Путин тэмдэглэхдээ, манай  улсын тэргүүн зорилгын нэг бол авъяастай хүүхдүүдийг дэмжих. Зорилтот хөтөлбөрийн хүрээнд улсын их сургуулиудын болон эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд  авъяаслаг залуучуудын хөгжлийн төвийг  шинээр барихаар төлөвлөж байна. Дунд сургуулийн бэлтгэлийн  явцад өөрийн авъяасаа нээж чадаагүй тэдгээр хүмүүст зориулан мэргэжлийн сургалтын  300  хөтөлбөр шинээр боловсруулна. “ Эхний ээлжинд орос улсын эдийн засгийн технологийн ирээдүйг тодорхойлох зах зээлд дээд  зэргийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр “гэж Орос улсын Ерөнхий сайд Владимир Путин хэллээ.  Энэ юуны  тухай ярьж байна вэ гэвэл, тухайлбал үр ашигтай эрчим хүч, цөмийн технологи болон эм зүйн салбарт боловсон хүчин бэлтгэх явдал юм. Дунд сургуулийн боловсролын системийг   хөгжүүлэх нь ерөнхийлөгчийн “Манай шинэ сургууль” хөтөлбөрийн хэрэгжүүлэлттэй холбоотой юм. Энэ хөтөлбөр   нь Интернетээр дамжуулан нэртэй сурган хүмүүжүүлэгчид зайны сургалт явуулж,  сурагчдын судлагаа шинжилгээний үйл ажиллагааг  болон  төрөл бүрийн уран бүтээлийн арга хэмжээнүүдийг тусгаж байх юм. Өөрчлөлтийг дээд сургуулиуд ч хүлээж байна. Энэ салбарын чухал асуудлын нэг бол – дээд сургуулиудын  аж ахуйн бие даасан байдлыг дэмжих,  дээд боловсролын газруудын санхүүжилтыг  өргөжүүлж  улсын төсвөөс бүрдээд зогсохгуй , төсвийн гадна эх үүсгүүрээс бүрдэх юм. Боловсролын салбар дахь “хувийн-улсын” сургуулийн түншлэлийн нэг жишээг Москвагийн нээлттэй боловсролын хүрээлэнгийн ректор Алексей Семенов “Оросын дуу хоолойд” ийнхүү ярьсан юм.Түүний ярьж байгаагаар бол ийм байдал үүсээд байна. “Нэг  корпорац байж л дээ. Тэгээд надад им нэг шинжилгээ судалгаа хэрэгтэй байна. Бид  сая рубль юм уу доллар гаргая, гэхдээ улс үүний чухлыг хүлээн зөвшөөрч бас мөнгө гарга “ гэдэг байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар боловсролын шинэтгэлийг хийхэд  шийдвэрлэвэл зохих асуудлуудын нэгд сургалтын чанарыг үнэлэх асуудал тавигддаг аж .Энэ нь   зарчмын хувьд  урьд өмнө байгаагүй  цоо шинэ системийг бий болгох   шаардлагатай гэж    Алексей Семенов үзэж байна. Чухамдаа багшийн хөдөлмөрийг үнэлсэн дүнг уламжлал болгон өөрсдөөр нь, багш нар , эцэг эхээр болон хүүхдүүдээр тавиулах хэрэгтэй.  Энэ бол маш их хүнд хэцүү ажил. Шаардлага хангаагүй дээд сургуулиуд нэг бол хаагдана, нэг бол дахин шинэчлэгдэнэ, тэр тусмаа жижигүүд нь арай томтойгоо нийлнэ.  Орос улсын боловсрол, шинжлэх ухааны сайд Андрей Фурсенкогийн үзэж буйгаар: шинжилгээ судалгааны  ажил явуулдаггүй их сургууль бол их сургуулиар тооцогдож чадахгуй аж. Дэлхийн эдийн засгийн хямралын үр дагавар нь орос улсын эдийн засагт мөрөө үлдээсэн хэдий ч Орос улс нийгмийн зарлагаа багасгасангүй. Боловсролын эрүүл мэндийн байгууллагын системийг хөгжүүлэх , эрүүл мэндийн даатгал болон иргэдийн  тэтгэвэрт төсөвлөсөн  мөнгө нэмэгдсээр байна. Бүх нитийн шинэтгэлийн хүрээнд явагдаж байгаа боловсролын системийн болон  боловсон хүчин бэлтгэх ажлыг шинэчлэн зохион байгуулах нь нэн даруй шийдвэрлэвэл зохих асуудлын нэг юм.