Сеүлийн “ Их- 20” –ийн дээд хэмжээний уулзалтын хүчдэл  нилээд хэм буурлаа. Шалтгаан нь “валютын дайны “аюул занал. Гэхдээ гол асуудал бол  өрсөлдөөний давуу талыг авахын тулд улс орнууд нь  өөрийн мөнгөн тэмдэгтийн үнийг хиймлээр буулгаж   байгааг шийдвэрлэж чадагүй юм. Дээд хэмжээний уулзалтын дүнд хэд хэдэн баримт бичгийг  баталсан юм. Тэдгээрийн дунд Тунхаг бичиг,  тэнцэлтэй өсөлтийг  хангах тухай хэлэлцээр, Сеулд санал нэгтэй баталсан салбарын тогтвортой өсөлтийн хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө орж байна. “Их-20”-ийн тэргүүнүүд  санхүүгийн салбарт хийгдэж буй өөрчлөлтүүд нь үргэлжлэх болно гэдэгтэй санал нэгдсэн  юм. Энд бүх улс орнууд нэг дүрэм барьж , нэг орны эдийн засгаас болж нөгөө орны эдийн засаг хохироох явдлын эсрэг тэмцэн,   санхүүгийн зохицуулалтын өндөр түвшинг дэмжиж байгаа  тухай ярьж байлаа.  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев дээд хэмжэээний уулзалтын дүнг ийнхүү дүгнэв. Өнөөдрийн хэлэлцэж ярьсан зүйл бол  байр суурийн нэгдмэл байдалд  хүрсэнийг харуулсан явдал юм.  Энэ нь улс орнуудыг болон үндэсний валютыг өөрийн ашиг сонирхлын үүднээс гаргах  сонирхолтой улс орон   болон зүгээр нөлөө бүхий мөнгөн тэмдэгттэй орнууд бие биенээ анхаралтай сонсон, өөрсдийн хүч чармайлтыг зохицуулж валютын ханшийн өсөлтөөр турхирах явдлыг  гаргуулахгуй байх  явдал чухал юм. Дээд хэмжээний уулзалтын шийдвэр нь байдлыг  тогтворжуулахад нөлөөтэй бөгөөд сүүлийн үед “валютын дайн” гэж хэн ч  ярихгуй  байгаа гэж Бүсийн банкны холбооны ерөнхийлөгч Анатолий Аксаков “Оросын дуу хоолойд”  өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Нааштай үр дүн гэх юм бол  – энэ нь   санхүүгийн бодлогыг явуулахдаа    зохион байгуулалттай үйл ажиллагааг  үндэсний улсын болон  дэлхийн санхүүгийн журмын дагуу явуулахаар тохиролцсон явдал  юм. Энэ нь санхүүгийн томоохон бүтцүүдийг нэг мөр болгон жигдлэх ёстой юм. Ийм зохицуулалт нь цаашид  улам хурцадна. “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт дээр  зурсан баримт бичиг нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг бууруулах, энэ бодлого явуулсныг шүүх нь миний бодоход эрүүл үзэгдэл юм. Яагаад гэвэл ийм бодлого явуулсны үр дүнд өөрийн валютын ханшийг бууруулдаггүй олон улс орон хүнд  байдалд орно. Гэхдээ дээд хэмжээний уулзалтаас хүсэн хүлээсэн гол найдвар талаар өнгөрөв бололтой.  Америк , Хятад хоёрын аль нь ч тэр цаашид өөрсдийн мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хиймлээр бууруулахгуй  гэдгийг тохиролцсонгүй. Барак Обама , Ху Зиньтао хоёр  тэргүүний уулзалт Сеулийн уулзалтын гол үйл явдал болох санаархсанаас цаашгүй. Бүтэн цаг хагас   үргэлжилсэн уулзалтын дүнд  ямар ч тэсрэлт гарсангүй. Хятадын тэргүүн маш бүдэг бадгаар   юаний ханшийг  яваандаа өөрчлөнө гэж амласан. Америкийн ерөнхийлөгч Барак Обама  харин бүр ч  илүү бүрхэг ярьж  АНУ нь   бусад орнуудын сонирхлыг хүндэтгэнэ гэсэн. Гэхдээ доллар, юаний энэ явдал нь  нэг сайн юманд хүргэхгүй л болов уу гэж Оросын ШУА-ийн дэлхийн эдийн засгийн олон улсын харилцааны хүрээлэнгийн  тэргүүлэх эрдэм шинжилгэний ажилтан Александр Салицкий ийнхүү ярьсан юм. Хэрвээ доллар юаний руу бүдүүлгээр харах юм бол нэг нь валют, нөгөө нь Хятадын ардын банк удирдаж байгаа үйлдвэрлэгчийн бодит унэт эдлэлийн болон бараа, үйлчилүээний.  Доллар бол валют. Энэ нь миний бодоход наймаачин хүнд л их эвтэйхэн мөнгө. Аль эсвэл валютын дамлагчид.  Ийм маягаар “Оросын дуу хоолойн” тавьсан  асуултад шинжээчид хариуллаа. Тэд  дээд хэмжээний уулзалтаас  хоёрдмол бодол сэтгэгдэлтэй үлджээ. Нэг талаас ихэнх баримт  бичгүүд оролцсон төлөөлөгчдийн нэгдмэл байр суурийг харуулсан. Энд ядуу орнуудад туслах тухай болон авилгатай тэмцэх тухай ярьж байгаа юм . Харинг нөгөө талаас дээд хэмжээний уулзалт дэлхийн хүчтэй эдийн засагтай  орнуудад өөрийн мөнгөн тэмдэгтээр турхирч , улмаар “ валютын дайн” гэсэн сэдэвт цэг тавьж чадахгуй    болон түүний үр дагавар эдийн засагчид, улс төрчдийн анхаарлын төвд удаан жил орших бололтой.