Орос улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Цэргийн академийн профессорууд Римд НАТО-гийн хамгаалалтын коллежийн сонсогчидод курс лекц уншина. 11-р сарын  15-19 –хооронд оросын цэргийн сурган хүмүүжүүлэгчид нилээд хэдэн хичээл заах юм. Тухайлбал, Орос улсын баримталж буй цэргийн бодлого, үүнд оросын Зэвсгт хүчний шинэчлэлийн явц бөгөөд бүс нутгийн  болон дэлхийн аюулгүй байдлыг хангах зэрэг сэдвүүд хөндөгдөнө. Энэ удаагийн айлчлал нь үүний түрүүний НАТО гийнхний хийсэн айлчлалын хариу юм байна. Энэ оны эхэнд НАТО гийн төлөөлөгчид Москвад   Орос улсын Ерөнхий штабын  Цэргийн академид зочилон хэд хэдэн сургалт арга зүйн хичээлд суужээ.