Холбоотнуудын харилцааны тухай Хэлэлцээрийн дагуу  Орос улс Узбекистан улстай улс төрийн идэвхитэй яриа хэлэлцээ   үргэлжлүүлэн хийх болно. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовт Хэлэлцээрт гарын үсэг зурсны таван жилийн ойг тохиолдуулан илгээсэн баярын цахилгаан утсанд дурьджээ.Ерөнхийлөгч уг баримт бичгийн заалтууд нь эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт шинэ төсөл хэрэгжүүлэхэд болон интеграцын нэгдлийн хүрээнийн  хамтын үйл  ажиллагаа явуулахад нөлөөлөх нь дамжиггүй юм гэж цохон тэмдэглэв.