Оросын нэрт сэтгүүлч Олег Кашины биеийн байдал дээрдэж байна. Энэ тухай Москвагийн эмнэлгийн төлөөлөгч мэдэгдлээ. Тэрээр цааш хэлэхдээ" Кашин ухаан орсон хэдий ч урьдын адил хиймэл амьсгалын аппаратанд залгаатай байгаа." Өөрийн байр сууриар нэрд гарсан“Коммерсант” сонины сэтгүүлч 11- р сарын 6 нд Москва хотын төвд оршидог байрныхаа гадаа үл таних хоёр этгээдэд зэрлэгээр зодуулсан юм. Энэ хэргээр "алахаар завдасан" зүйл ангиар эрүү үүсгэгдээд байна. Энэ балмад явдлыг орон даяар нилээд ярьж байна.